Үйлчилгээний нөхцөл
1. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1. BSB.MN нь БСБ Коммерс ХХК -ийн интернэт худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
3. Энэхүү журмын хэрэгжилтэнд БСБ Коммерс ХХК /цаашид компани гэх/ болон хэрэглэгч /цаашид худалдан авагч гэх/ хамтран хяналт тавина.
2. ВЭБ САЙТ, ТҮҮНИЙ АЖИЛЛАГАА
1. www.bsb.mn вэб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын ажиллагаатай вэб сайт байна.
2. “bsb.mn” худалдааны тэмдэгт нь БСБ Коммерс ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
3. Вэб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, вэб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
4. Энэхүү журмын бүх нөхцлийг вэб сайтанд тусгасан байна.
5. Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг байна.
6. Компанийн интернэт худалдааны мэргэжилтэн нь Даваа-Бямба 09:00-17:30 (Ням гарагт амарна) цаг хүртэл ажиллана.
7. Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
8. Худалдан авагч вэб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг вэб сайт руу чөлөөтэй илгээх эрхтэй.
3. ВЭБ САЙТЫН ГИШҮҮНЧЛЭЛ
1. Вэб сайт нь гишүүнчлэлтэй байна. Вэб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн байх ёстой.
2. Гишүүнчлэлийг хувь хүн болон байгууллага гэж 2 ангилна.
3. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн, үнэн зөв байдлыг компани цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг бүрэн хариуцна
4. Худалдан авагч вэб сайтад гишүүнээр бүртгүүлэхийн тулд зөвхөн имэйл хаяг, нууц үгийг оруулна.
5. Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
6. Нэг худалдан авагч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
7. Шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, хуримтлагдсан бонус зэрэг багтах бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
8. Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
9. Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
10. Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.
4. ИНТЕРНЭТ ХУДАЛДАА
1. BSB.mn интернет вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
А. Электрон барааны төрлийн ангилал:
- Телевизор
- Аудио систем (Гэрийн театр, аудио систем)
- Дижитал ба видео камер
- Хөргөгч, хөлдөөгч (1 хаалгатай, 2 хаалгатай)
- Угаалгын машин (Бүрэн автомат, хагас автомат)
- Цахилгаан зуух (плитк, бичил долгионы зуух)
- Тоос сорогч
- Агааржуулагч
- Даралтат хөгжим (Piano, даралтат кеуboard)
- Бусад (будаа агшаагч, индүү, тооны машин, холигч г.м)
Б. IT компьютерийн барааны төрлийн ангилал:
- Ширээний компьютер
- Зөөврийн компьютер
- Принтер (All-in-one)
- Сканер
- Хувилагч (copier)
- Проектор
- Бусад (вэб камер, чихэвч, принтерийн хор, flash, mp3)
В. Гэрийн тавилга
Г. Албан тасалгааны тавилга
5. ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО
1. Вэб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
2. Вэб сайтад байрласан барааны үнэ нь компанийн бусад салбар дэлгүүрүүдийн үнэтэй ижил байна.
3. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийгдэх үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.
4. Интернэт дэлгүүрээр худалдан авалт хийхэд БСБ–ын бонус картыг ашиглах боломжтой
5. Худалдан авагч төлбөрөө дараах төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
a. Банкны төлбөрийн карт (дотоод, гадаад)
b. Онлайн төлбөрийн системүүд (QPAY, SOCIAL PAY)
c. Банкны данс хоорондын шилжүүлгээр (барааны төлбөр компанийн дансанд орсон үед хүргэлт хийгдэнэ)
6. ХҮРГЭЛТ
1. Худалдан авсан барааг компанийн бараа хүргэгч нар хүргэнэ.
2. Хүргэх хугацаа нь барааны төрлөөс хамаарч 2 өөр байна.
a. Электрон бараа, компьютерын барааг худалдан авагч ДАВАА-БЯМБА гарагт 17 цагаас өмнө захиалвал МАРГААШ нь, 17 цагаас хойш захиалвал НӨГӨӨДӨР нь, НЯМ гарагт захиалвал ирэх ДАВАА гарагт хүргэгдэнэ.
b. Гэрийн болон албан тасалгааны тавилгыг ажлын өдрүүдэд 16 цагаас өмнө захиалвал маргааш нь, амралтын өдрүүдэд захиалвал ирэх МЯГМАР гарагт хүргэж угсрана.
3. Интернет дэлгүүрийн барааны хүргэлт нь дараах төлбөртэй байна:
4. Хот доторх хүргэлт нь хотын дараах хязгааруудад хийгдэнэ:
Улиастайн гүүр, Нисэхийн товчоо, Яармагийн товчоо, Баруун аймгуудын салдаг 3 замын уулзвар, Орбитын тойргийн буудлаас Тахилт салдаг уулзвар, Орбитын шинэ эцэс, 7 буудлын салдаг уулзвар /Цагдаагийн пост/, Дамбадаржаа шинэ эцсийн буудал, Баруун, зүүн салаа
7. БАРААГ ХҮЛЭЭЛГЭЖ
1. Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
2. Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан, баталгаат засварын хуудас, чекийн хамт худалдан авагчид хүлээлгэн өгнө.
3. Бараа хүргэгч нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.
8. БАРАА БУЦААХ НӨХЦӨЛ
1. BSB.MN интернэт дэлгүүрээс худалдан авсан барааг хүргэлт хийгдэхээс өмнө буцаах тохиолдолд Интернет худалдааны мэргэжилтэнтэй холбогдож буцаалт хийж болно. Энэ тохиолдолд интернэтээр төлөгдсөн барааны төлбөрөөс банкны төлбөрийн картын 1- 2%-ийн хураамжийг суутгаж авах болно.
2. Барааны буцаалт нь дараах шалтгаанаар хийгдэж болно.
a. Сэтгэл ханамжийн баталгаат хугацаанд /Электрон бараа болон компьютерийн бараа/ /72 цаг/ буцаагдах үед (хэмжээ нь том, жижиг, өнгө нь тохирохгүй) буцаах барааны оронд ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийнэ. Энэ тохиолдолд худалдан авагч хүргэлтийн 30,000₮ -г нэмж төлөх бөгөөд тухайн буцааж буй бараа шинэлэг байдлаа алдаагүй, хайрцаг сав, зөөлөвч хөөс, гарын авлага, дагалдах хэрэгсэл г.м бүгд бүрэн бүтэн байна.
b. Бараа гэмтэлтэй тохиолдолд /үйлдвэрийн, тээвэрлэлтийн, хадгалалтын/ шинэ ижил бараагаар сольж өгөх бөгөөд хүргэлтийн мөнгийг нэмж авахгүй.
c. Худалдан авагчийн буруугаар буцаах гэдэгт дээрх 2 шалтгаанаас бусад тохиолдлыг хэлнэ.
3. Хүргэлтээр ирсэн барааг худалдан авагчийн буруугаар буцаах тохиолдолд /Электрон бараа, компьютер/ барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх, Мебелийн бараа бол 15%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардал болох 30,000 төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж үлдсэн мөнгийг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
9. УРАМШУУЛАЛ БА ХЯМДРАЛ
1. Вэб сайт нь дараах тогтмол урамшууллыг гишүүддээ үзүүлдэг байна. Үүнд:
a. БСБ-гийн салбар дэлгүүрүүдэд бэлэгтэй, урамшуулалтай худалдаа явуулж байгаа үед Интернэт дэлгүүр мөн адил урамшуулалтай байна.
10. ИНТЕРНЭТ ДЭЛГҮҮРТЭЙ ХОЛБОО БАРИХ
1. Интернэт дэлгүүр нь худалдан авагч, гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөж, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.
2. Дараах мэдээллийн сувгаар худалдан авагч, гишүүдтэй холбогдож харилцана:
a. Суурин утсаар холбогдох - 7510-8585, Гар утас - 8020-8585, 8515-8585 (Даваа-Бямба 09:00-17:30)
b. Вэб сайтын чатаар
c. Facebook хуудсаар
d. [email protected] имэйл хаягаар
11. ВЭБ САЙТЫН ЦАГИЙН ХУВААРЬ
1. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
2. Интернэт худалдааны мэргэжилтний ажиллах цаг:
a. Даваа-Бямба: 09:00-17:30
b. Ням: Амарна
12. НУУЦЛАЛЫН БАТАЛГАА
1. Баталгаа - БСБ Коммерс ХХК нь www.bsb.mn сайтаар үйлчлүүлэгч, гишүүдийнхээ мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд тавих ба халдашгүй байдлыг бүхий л харилцаанд бүрэн ханган ажиллана. Зочин www.bsb.mn вэб хуудсаар үйлчлүүлж гишүүн болох нь дараах нууцлалын баталгааг хүлээн зөвшөөрсний илрэл юм.
2. Гишүүний хувийн мэдээлэл - www.bsb.mn вэб хуудсанд оруулж өгсөн бүхий л мэдээлэл нь мэдээллийн баазад аюулгүйгээр хадгалагдах болно. Оруулсан мэдээллийг зөвхөн гишүүдэд тустай нөхцлөөр буюу гишүүдийн хүсэлтэнд хариулах, цааш цаашдын үйлчилгээнд шинэчлэл хийхэд анхаарах, гишүүдтэй холбоо барих зэрэгт ашиглана. Мөн гишүүд өөрийн оруулсан мэдээллээ хэдийд ч харж, өөрчлөх боломжтой байна.
3. Мэдээллийн хамгаалалт - Гишүүдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэнэ. Гишүүдийн оруулсан хувийн мэдээллийг чандлан хадгалж хэн нэгэн гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд мэдээллийн бааз нь янз бүрийн халдлагуудаас сайтар хамгаалагдсан байх болно. Мөн гишүүн өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахаас зайлсхийх хэрэгтэй.
4. Мэдээллийн халдашгүй байдал - Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлага баримт дээр үндэслэн хамтран ажиллаж байгаа нөхцлөөс бусад ямар ч нөхцөлд мэдээллийн нууцыг бусдад дамжуулахгүй чандлан хадгална.
5. Насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй - www.bsb.mn нь интернэт дэлгүүрийн үйлчилгээндээ зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээ авах боломжтой. Хэрвээ хүүхэд нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл оруулсан бол Интернэт худалдааны мэргэжилтэн гишүүний эрхийг түдгэлзүүлэх эрхтэй байна.
13. БУСАД ЗҮЙЛ
1. Худалдан авагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Интернет худалдааны мэргэжилтэн гишүүний утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.
2. Худалдан авагчаас гарсан гомдол, маргаантай асуудлыг вэб сайтын үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын хууль дүрмийн дагуу шийдвэрлэнэ.
3. Худалдан авагч лавлагааг 7510-8585, 8020-8585, 8515-8585 утсаар, имэйл буюу чат ашиглан Интернет худалдааны мэргэжилтэнгээс авч болно.